Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орсон 5 хорооны өрхөд сайн карт, угаарын хий мэдрэгч тараана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд


НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон:  "Нийслэлийн Засаг даргын захирамжаар өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын аян зарлаж, сайжруулсан түлшний галлагааны зааварчилгаа, угаарын хий мэдрэгчийг ашиглах заавар, угаарын хийн хордлогоос сэргийлэх сэрэмжлүүлгийг хэвлүүлэн нийт төвийн 6 дүүргийн 220 мянган айл өрхөд тараах ажлуудыг хийж байна.

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажил байгаа бөгөөд нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдсан таван агуулахад нийт 2300 тонн, “Тавантолгой түлш” ХХК-ийн 57 саравчинд 24 мянган тонн, түрээсийн 29 агуулахад 18 мянган тонн нийт 91 агуулахад 60 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлсөн.

Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орсон Сонгинохайрхан дүүргийн 21, Баянзүрх дүүргийн 20, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо болон бусад хороодод шинээр шилжин ирж буй айл өрхөд есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн 15131 ширхэг угаарын хий мэдрэгч, сайжруулсан түлшний сайн карт тараах ажлыг зохион байгуулна" гэлээ. 

The International 10 тэмцээний шагналын сан 34 сая ам.долларт хүрч цахим спортын түүхэнд рекорд тогтоолоо
The International 10 тэмцээний шагналын сан 34 сая ам.долларт хүрч цахим спортын түүхэнд рекорд тогтоолоо
 
Найруулагч Д.Галбаяр Монголын Таеквондогийн холбооны дэд Ерөнхийлөгчөөр сонгогджээ
Найруулагч Д.Галбаяр Монголын Таеквондогийн холбооны дэд Ерөнхийлөгчөөр сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.