Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргаашаас эхлэн 30 хоногийн хугацаанд авто замын даац хэтрүүлсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсооно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Урин дулааны улирал эхэлж, цаг агаар дулаарч газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэсэж буйтай холбоотойгоор авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, түүний ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурдаг.

Тиймээс маргааш буюу 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр 20-ны өдөр хүртэл автотээврийн хэрэгслийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандартад заасан автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн ЗАДРАХ БОЛОМЖГҮЙ АЧАА тээвэрлэлтийг зогсоож байгаа талаар ЗТХЯ-аас мэдээллээ.

Дээрх хугацаанд стандарт шаардлага зөрчсөнөөс үүдэн тээвэрлэлт саатсан хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж өөрсдөө хариуцах бөгөөд авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээд барагдуулна.

Эмэгтэйчүүд “Жин нэмэхгүй, хэрэглэвэл гоё мэдрэмж өгдөг“ гэх худал зүйлд итгэж, хар тамхи хэрэглэсэн тохиолдол бий
Эмэгтэйчүүд “Жин нэмэхгүй, хэрэглэвэл гоё мэдрэмж өгдөг“ гэх худал зүйлд итгэж, хар тамхи хэрэглэсэн тохиолдол бий
 
Хашааныхаа шар өвсийг цэвэрлэх зорилгоор шатаасны улмаас гал гарчээ
Хашааныхаа шар өвсийг цэвэрлэх зорилгоор шатаасны улмаас гал гарчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.