Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их мастер Б.Мөнгөнтуул түргэн тоглолтын олон улсын тэмцээнд 650 шатарчинтай өрсөлдөж, ХОШОЙ АВАРГА БОЛЛОО

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 52 секунд

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод “Сагаалха-2024” шатрын түргэн тоглолтын олон улсын тэмцээн энэ сарын 15-17-ны өдрүүдэд боллоо.

Тэмцээнд нийт 650 шатарчин өрсөлдсөний 12 нь Их мастер цолтон байв. Эмэгтэйчүүдийн ангилалд Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул алтан медаль хүртсэн бол дэд байрт Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер Т.Мөнхзул орлоо.

Б.Мөнгөнтуул гавьяат тус тэмцээний хошой аварга болж буй бөгөөд өмнө нь 2017 онд түрүүлж, 2019 онд мөнгөн медаль хүртэж байлаа.

Мөн эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн Их мастер С.Билгүүн тав, эмэгтэйчүүдэд өрсөлдсөн Э.Хулан дөрөвдүгээр байр эзэлжээ.

Цэргийн баяраар эрүүлжүүлэхэд хоносон 180 хүний зургаа нь ЭМЭГТЭЙЧҮҮД байв
Цэргийн баяраар эрүүлжүүлэхэд хоносон 180 хүний зургаа нь ЭМЭГТЭЙЧҮҮД байв
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.