Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Метроны төслийг улстөр, сонгуультай бүү хутгаасай

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Метроны зөвлөх үйлчилгээний тендерт хүсэлтээ ирүүлсэн компаниудыг НЗДТГ-аас танилцуулсан. 11 улсын нэр хүнд сайтай 20 компани хүсэлтээ ирүүлсэн гэдгийг Хотын дарга Х.Нямбаатар онцолсон юм. Мөн тэрбээр хэлэхдээ,

"Зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд, нийгмийн сүлжээнд хий хоосон, сонгууль угтсан сурталчилгааны зүйл гэх мэдээлэл гарч байгаа. Тэдэнд хандаж хэлэхэд, ямар нэгэн улстөр, сонгуулийн үйл ажиллагаатай битгий холбоосой. Урд нь хэзээ ч хийж байгаагүй том бүтээн байгуулалтын ажлыг зориг гаргаад, Улаанбаатар хотын өнөөгийн удирдлагын баг бүх тооцоо судалгаагаа хийгээд явж байгаа. Энэ онд багтаад, инженерийн ажлаа хийж дуусгах, бүтээн байгуулалтад шаардлагатай техникүүдээ оруулж ирэх шахуу төлөвлөгөөтэй явж байгаа гэдгийг хэлье" гэлээ.

Сүхбаатарын талбай орчмын явган хүний зам талбайг стандартад нийцүүлэн, байгалийн чулуун хийцлэлээр хийнэ
Сүхбаатарын талбай орчмын явган хүний зам талбайг стандартад нийцүүлэн, байгалийн чулуун хийцлэлээр хийнэ
 
Ц.Энхзаяа: Н.Батсуурь нь нэг ч удаа охинтойгоо холбоо бариагүй, аж амьдрал, хичээл сургууль, охин нь яаж өсөж, торниж байгааг асуулгүй 15 жил боллоо