Онцгой байдлын алба хаагчид цасанд дарагдсан 502 өрхийн гэр хашааг цаснаас гаргаж, 201 айлыг нүүлгэн шилжүүлсэн талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 19, гал түймрийн 20 дуудлага бүртгэгджээ. Алба алба хаагчид 16 иргэний амь нас, хоёр тэрбум 96 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.
Мөн 5,794 тонн өвс тэжээлийг малчдад хүргэж цасанд дарагдсан 502 өрхийн гэр хашааг цаснаас гаргаж, 201 өрхийг нүүлгэн шилжүүллээ.