Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийт нутгийн 50 гаруй хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 5 секунд

Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргалаа.

Энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага хэвийн сайн, 30 орчим хувьд дунд зэрэг, 20 хувьд муу гэсэн үнэлгээтэй байна.

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

32.5% нь 50 хүртэлх хувь  (бэлчээрийн нөөцтэй)

18.1% нь 51-100 хувь        (бэлчээр хүрэлцээтэй)

25.0% нь 101-300 хувь      (даац 1-3 дахин хэтэрсэн)

6.1% нь 301-500 хувь      (даац 3-5 дахин хэтэрсэн)

18.3% нь 500 хувиас их     (даац олон дахин хэтэрсэн) байна.

Өөрөөр хэлбэл нийт нутгийн 50 гаруй хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 50 орчим хувьд хэтэрч гарлаа.

 Аймгийн дүнгээр авч үзвэл Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Говь-Алтай аймгуудын ихэнх нутгаар даац хэтэрч гарсан байна.            

Бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан сумдад Говь-Алтайн Төгрөг, Цээл, Халиун, Бигэр, Жаргалан, Чандмань, Дэлгэр,  Баянхонгорын Хүрээмарал, Бууцагаан, Заг, Бөмбөгөр, Галуут, Эрдэнэцогт, Баян-Овоо, Баянцагаан, Баацагаан, Жинст, Богд, Баян-Өндөр, Шинэжинст, Баянговь, Баянлиг, Өвөрхангайн Уянга, Зүүнбаян-Улаан, Сант, Баянгол, Баруунбаян-Улаан, Богд, Төгрөг, Булганы Рашаант, Төвийн Бүрэн, Өндөрширээт, Эрдэнэсант, Дэлгэрхаан, Дундговийн Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Хулд, Өлзийт, Сайнцагаан, Дэлгэрцогт, Дэрэн, Гурвансайхан, Өмнөговийн Сэрвэй, Булган, Мандал-Овоо, Цогт-Овоо, Баян-Овоо, Ханхонгор, Баяндалай, Манлай сумд орж байна.

Мөн Баян-Өлгийн Буянт, Увсын Зүүнхангай, Ховдын Мөст, Цэцэг, Говь-Алтайн Тонхил, Баянхонгорын Жаргалант, Гурванбулаг, Архангайн Өлзийт, Хотонт, Өвөрхангайн Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Бүрд, Өлзийт, Есөнзүйл, Баян-Өндөр, Нарийнтээл, Гучин-Ус, Хайрхандулаан, Тарагт, Орхоны Баян-Өндөр, Төвийн Аргалант, Лүн, Хэнтийн Дэлгэрхаан, Сүхбаатарын Баяндэлгэр, Дундговийн Сайхан-Овоо, Луус, Адаацаг, Говь-Угтаал, Өндөршил, Дорноговийн Сайхандулаан, Мандах, Өмнөговийн Номгон, Цогтцэций сумдад даац 3-5 дахин (улбар шар) хэтэрч гарсан байна.

Иймд өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан аймаг, сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр арга хэмжээ авч ажиллахыг зөвлөлөлөө.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

20.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийг санхүүжүүлнэ
20.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийг санхүүжүүлнэ
 
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.