Монголын эмэгтэйчүүдийн холбооны 100 жилийн ойн баярын хурал саяхан болж өндөрлөсөн. Шангрилла зочид буудалд “Монголын эмэгтэйчүүд-100” хүндэтгэлийн арга хэмжээг энэ сарын 7-нд зохион байгуулсан бөгөөд тасалбарын үнэ нэг сая төгрөг байжээ.
Тэртээ 1924 онд анх байгуулагдсан түүхтэй энэ холбоог өдгөө Б.Оюунгэрэл тэргүүлж буй. Тэрбээр 2018 онд болсон хурлаар сонгогдсон юм. Түүний хувьд холбоог олон нийтэд нээлттэй болгохоос гадна, эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг хүчирхийлэлтэй тэмцэх үйлсээр ажлаа эхлүүлнэ гэдгээ мэдэгдэж байсан удаатай.
Б.Оюунгэрэл нь Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, Мэдээллийн Сайтуудын Ассоциацийн тэргүүнээр ажиллаж байсан туршлагатай.