УОК болон ЦУОШГ-аас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"Маргааш төвийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ. Мөн маргааш буюу энэ сарын 15-ны өдрийн 20.00 цагаас эхлэн зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Энэ нь аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхгүй" гэх мэдээллийг өглөө.