Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Соёл урлагийн арга хэмжээ болон цахим спортын төвүүдийг нээхээр ажиллаж байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд


Өнөөдөр /2020.08.25/ Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг 2020 оны есдүгээр сарын 15 хүртэл сунгалаа.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.1.2 т заасны дагуу Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэл нь хилээр нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах үндэслэл, халдвар тархахаас урьдчилан сэргийлсэн хууль зүйн үндэслэл юм.

Түүнээс биш хөл хорио биш. Хөл хорио гэж зарим хэвлэл мэдээлж байгаа нь Онц байдлын тухай хуулиар ерөнхийлөгч онц байдал зарлаж, УИХ-аар хэлэлцдэг асуудал.

Иргэдийн хөл хөдөлгөөн хил дотроо чөлөөтэй буй. Шөнийн баар, цэнгээний газруудаас бусад үйлчилгээний байгууллагууд бүгд шахуу хэвийн горимоор ажиллаж байна.

Цаашид соёл урлаг, спортын арга хэмжээ болон цахим спортын төвүүдийг нээх талаар ажиллаж байна. 

2020 оны есдүгээр сарын 14-нөөс аймгуудын сургууль, цэцэрлэгүүд хэвийн горимоор буюу өдөр бүр танхимаар хичээллэнэ. Нийслэлийн хэмжээнд 9-р сарын 21-нээс хэвийн горимд шилжихээр бэлтгэлээ хангаж байна" гэв. 

Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
 
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.