Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга, Генерал Д.Гэрэл болон Дэд дарга Б.Энхсүх нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. ТЕГ-ын дарга Д.Гэрэл нь өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч буй ажээ.
Тагнуулын Ерөнхий Газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр тус газрын тэргүүн дэд дарга П.Одонбаатар томилогдож, ажлаа хүлээн авлаа.
Дээрх хүмүүсийн ажлаас чөлөөлөх тогтоолыг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба