Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хонконгод коронавирусээр дахин халдварласан анхны тохиолдол бүртгэгдлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 27 секунд

Түлхүүр мэдээлэл: 

  • Хонконг залуу хоёр дахь удаагаа коронавирусээр халдварлажээ.
  • Ковид-19 нь эмчлэгдсэн өвчтөнд дахин халдварлахаас сэргийлсэн богино хугацааны дархлаа бий болдог байх магадлалтай аж.
  • Гэвч дахин халдварласан хүнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна.

Коронавирусээр 2 дахь удаагаа халдварласан анхны тохиолдол бүртгэгдснийг Хонконгийн Их сургуулийн эрдэмтнүүд мэдэгдлээ. 33 настай Хонконг залуу гуравдугаар сард вирусний халдвар авснаар хэвтэн эмчлүүлж дөрөвдүгээр сарын 14-нд эдгэрсэн байна. 4 сарын дараа буюу наймдугаар 15-нд тус залуу Испаниас Хонконгруу буцаж ирсэн ба хэдий ямар ч шинж тэмдэг илрээгүй ч шинжилгээний хариу нь эерэг гарчээ.

Гэсэн хэдий ч үүнийг эрдэмтэд аюултай зүйл биш хэмээн үзэж байна. Мөн Йелийн Их Сургуулийн дархлаа судлалын Профессор Акико Ивасаки тус дархлааны талаар зурган тайлбар хийсэн юм.

Дэвсгэр мэдээлэл: 
 Дэлхий дээр нийт 23,827,049 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 16,371,155 хүн эдгэрч, 817,252 нас баржээ. АНУ, Энэтхэг, Латин Америкийн орнуудад хамгийн их тохиолдол бүртгэгдэж байгаа ба эдгээр орнуудынх нийлээд 15 сая гаруй иргэн халдвар авчээ.

Эх сурвалж: NBC news 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр Бямбасүрэнгийн Энхбайгалийг томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр Бямбасүрэнгийн Энхбайгалийг томиллоо
 
ЧУУЛГАН: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ