Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Танилц: Өнөөдрөөс эхлэн цахимаар авч болох ХАЛАМЖ, ТЭТГЭМЖҮҮД

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээлэл хийлээ.

Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяа: 

Хөдөлмөр Нийгмийн Халамжийн салбарт үйлчилж буй 6 хуулийн дагуу 12 үйлчилгээг  1,5 сая иргэн авч байгаа юм. Бид  эдгээр үйлчилгээнүүдээс дөрвийг цахимаар авах боломжийг бүрдүүллээ. Ингэснээр иргэд  өнөөдрөөс /2020.08.25/  эхлэн эдгээр үйлчилгээнүүдийг бичиг баримт бүрдүүлэхгүйгээр цахимаар авах боломжтой боллоо.

Цахимаар авах боломжтой үйлчилгээнүүд:

  • Насны хишиг
  • Ихэр хүүхдийн тэтгэмж
  • Одонтой ээжийн тэтгэмж
  • Жирэмсэн эхийн тэтгэмж
  • 0-3 хүртэлх хүүхэд асарсны тэтгэмж
  • Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж зэргийг и-баримт аппликейшн, www.ehalamj.mn, ТҮЦ машинуудаас авах боломжтой.
2019 оны байдлаар насны хишгийг 138,383 ахмад, өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг 212,462 иргэн, одонтой ээжийн тэтгэмжийг 223,2 мянган ээж авч байна.

Л.Дэлгэрмаа

Туул голын усанд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ
Туул голын усанд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ
 
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.