Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туул голын усанд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Наймдугаар сарын 15-нд Туул голын эрэг дээр тоглож байгаад голын усанд унаж, урссан хүүхдийн цогцсыг өчигдөр олсон болохыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Мишээл-Экспо” худалдааны төвийн баруун урд талд бага насны дөрвөн хүүхэд Туул”голын эрэг дээр тоглож байгаад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух А /8 настай, эрэгтэй/ голын усанд унаж, урссан тухай дуудлага энэ сарын 15-ны өдрийн 15:25 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авсан аж. 

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид аврах ажиллагаа явуулж, өчигдөр буюу наймдугаар сарын 24-ний өдрийн 06:40 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад тус дүүргийн 20 дугаар хороо, “Яармагийн гүүр” болон “Сонсголонгийн гүүр”-ний дунд хэсэгт Туул голын усны мандал дээрээс 12:37 цагт цогцсыг олж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна. 
 

Танилц: АН-аас хотын даргад нэр дэвшигч Н.Энхбаяр
Танилц: АН-аас хотын даргад нэр дэвшигч Н.Энхбаяр
 
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.