Засгийн газрын шийдвэрийн дагуу зудын нөхцөл байдалтай холбогдуулан нөхцөл байдал хүндрэлтэй байгаа аймаг сумдад туулах чадвар сайтай автомашин гардуулахаар болсон. Тодруулбал,
Засгийн газрын 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар орон нутгийн малчдад тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор зарим сумдын Засаг даргын Тамгын газарт автомашин худалдан авахад шаардагдах 15 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Төв, Дундговь, Дорноговь аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад туулах чадвар сайтай автомашинуудыг гардуулан өгч байна.