Зудын нөхцөл байдалтай холбоотойгоор хүн хүчний дутагдалтай малчин өрхийн судалгааг гаргахад гурваас доош ам бүлтэй 1408 малчин өрх байна. Иймд УОК-оос эдгээр өрхөд хүн хүчний дэмжлэг үзүүлэн ажиллахаар болсон. Түүнчлэн малчин айлын хүүхдүүд гэртээ харьж эцэг, эхдээ туслах боломжийг бүрдүүлэх зорилгоор ЕБС-ийн III улирлын амралтыг уян хатан байдлаар зохицуулах эрхийг орон нутгийн Засаг дарга нарт олгохоор шийдвэрлэжээ.
Мөн зудтай аймаг, сумдын малчин иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд орон нутгийн эмч нарын хүч дутаж байгаа тул 318 резидент эмч нарыг томилон ажиллуулахаар Эрүүл мэндийн сайд тушаал гаргасан байна.