Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Автобусанд хүний “толгой тоолдог“ төхөөрөмж суурилуулна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 49 секунд

Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголыг НИТХ-аар хэлэлцэж, эцэслэн баталлаа. Хотын дарга Х.Нямбаатар "Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах санхүүжилтийг тодотгон баталж, түүхэн шийдвэр гаргалаа" хэмээн мэдэгдсэн.

Тэрбээр төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр хэд хэдэн онцлох тайлбаруудыг өгсөн юм. Тэдгээрээс онцолбол,

Автобусанд хүний "толгой тоолдог" төхөөрөмж суурилуулна

"Автобусанд хүний "толгой тоолдог" төхөөрөмжийг 3-р сарын 15-наас суурилуулж эхэлнэ. Карт уншуулсан хүмүүсийн тоо, толгой хоёр яг таарах ёстой. Тоо таараагүй бол жолоочид шаардлага тавьж эхэлнэ. Автобусны жолооч өдөрт багадаа 30-40 мянган төгрөгийн "дэмбээ" буюу бэлэн мөнгөтэй бууж байна" гэлээ.

"Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг миний үл хөдлөх хөрөнгийг "бүрэн үнэлээгүй" гэж маргасан

Мөн тэрбээр "НОГООН АВТОБУС"-ны хэрэгт холбогдоод буй "Тэнүүн-Огоо" ХХК-ийн талаар мэдээлэл өгөхдөө "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг миний үл хөдлөх хөрөнгийг "бүрэн үнэлээгүй" гэж маргасан. Ирэх 7 хоногт тухайн баазыг улсын өмчид шилжүүлж авах ажил эцэслэх хүлээлттэй байна" гэсэн юм.

Ам өчгийг нь авч, араа шүдийг нь тулгаж байж автобус өгсөн

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд ирээд буй БНХАУ-ын "Yutong bus" үйлдвэрийн 600 автобусны хуваарилалтын талаар танилцуулахдаа "Ам өчгийг нь авч, араа шүдийг нь тулгаж байж хувийн хэвшилд 350 автобус өгсөн. Цаашид ямар оврын автобус хэрэгтэй байгааг компаниудын захиалгаар авч ирнэ" хэмээсэн.

Картаа уншуулдаггүй хүмүүсээс болж, бидний хийсэн ажил шүүмжлэл дагуулсан

Өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ноос нийтийн тээвэрт шинэ маршрут нэвтрүүлсэн нь иргэдийг багагүй бухимдуулсан. Үүнийг Хотын дарга тайлбарлахдаа "Чиглэл өөрчилсөн туршилтыг автобус картны уншилтын дата дээр үндэслэж хийсэн юм. Гэтэл нийт зорчигчдын 30 хувь нь л картаар явдаг нь батлагдсан. Энэ дата дээр мэдээлэл нь ордоггүй зорчигчид олон байдгаас бидний хийсэн ажил шүүмжлэл дагуулсан" гэв.

Ташрамд дурдахад, Хотын удирдлагууд шинэ автобус авсан компаниудын эргэн төлөлтөөр "Нийтийн тээврийг хөгжүүлэх сан" байгуулж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл тус сангийн дансны үлдэгдэл 4 тэрбум 218 сая 855 мянган төгрөгийг 2024 оны төсвийн жилд нэмж зарцуулахаар болсон юм.

Нийслэлийн 2024 оны төсвийг тодотгон баталлаа
Нийслэлийн 2024 оны төсвийг тодотгон баталлаа
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.