Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Сайнзориг: Метроны асуудалд хойшоо суух ямар ч хүсэл алга. Хэрэгжүүлэхээс ч өөр гарцгүй

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж буй. Хотын даргын Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг метроны бүтээн байгуулалтын талаар тайлбар өглөө. Тэрбээр,

"Метроны асуудалд хойшоо суух ямар ч хүсэл алга. Хэрэгжүүлэхээс ч өөр гарцгүй. Анх Засгийн газрын хуралдаанд Амгалангаас Таван шар, Таван шараас Степпе Арена чиглэлийн 24.7 км замын трассыг танилцуулж байсан. Улмаар Засгийн газраас "Энэ асуудалдаа анхаараад, метрог нийслэл бүрэн хариуц" гэсэн чиглэл өгсөн учраас одоо байгаа бэлэн ТЭЗҮ буюу Амгалангаас Толгойт хүртэлх нэгдүгээр шугамаа хийхээр зорьж байна.

Энэ нь Улаанбаатар хотын онцлог, хэрэгцээнд таарч байгаа. Өдөрт 10-12 мянган зорчигч тээвэрлэх боломжтой бөгөөд "ЖАЙКА"-ийн судалгаагаар тасалбарын үнэ 600 төгрөг байхад ашигтай ажиллаж болохоор байна.

Бид метро барьж байсан туршлагагүй учраас зөвлөх үйлчилгээ авах шаардлагатай. Үүнд 54.6 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа. Зөвлөх үйлчилгээний тендерийг маргааш /2024.02.29/ зарлах гэж байна. Үүний дараа бусад барилга, байгууламжийн ажлын сонгон шалгаруулалтын материалаа бүрдүүлээд, хуулийн дагуу зарлана" гэв.

Зудыг даван туулах арга замын талаар зөвлөгөө өгч ажиллаж байна
Зудыг даван туулах арга замын талаар зөвлөгөө өгч ажиллаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд