ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэжээл, гурилын импортын татварыг тодорхой хугацаанд тэглэх асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэхээр яригдаж байгаа хэмээн мэдэгдлээ. Тодруулбал тэрбээр, "Завхан аймгийн Асгат суманд 120 өрхөд 15 тонн тэжээл, хүнсний багц олгож, эрүүл мэндийн тусламж үзүүллээ. Дараагийн шатанд хүчит тэжээл, тэжээлийн будааг малчиддаа олгоно. Мөн тэжээл, гурилын импортын татварыг тодорхой хугацаанд тэглэх асуудлыг ЗГ-ын ирэх хуралдаанаар хэлэлцэхээр яригдаж байна" хэмээн жиргэсэн байна.
Д.Амарбаясгалан: Тэжээл, гурилын импортын татварыг тодорхой хугацаанд тэглэх асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.