Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДУЭЛЬ: П.Наранбаяр VS Х.Нямбаатар

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 4 секунд

Өнөөдөр болсон НИТХ-ын хуралдааны үеэр Хотын дарга Х.Нямбаатар НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулгад "Д.Гантулга аа, таныг "Суруга Монгол"-д ажиллаж байхад тэдний өвгөнийг А.Гансүх та нарын бүлэглэл хар тамхи хэрэглүүлж, зочид буудалд барьж байгаад газрыг нь булаасан. Та уучлал гуйх хэрэгтэй" гэх үгийг хэлсэн.

Улмаар Төлөөлөгч П.Наранбаяр намын төлөөлөгчөө өмөөрч "Хотын дарга нь нэг төлөөлөгч рүүгээ дайрч, гүтгэж болохгүй. Хэлсэн үгэндээ хариуцлага хүлээгээрэй. Газ дэлбэрэлтийн дараа та эмгэнэл илэрхийлсэн бол болох байсан" гэв.

Хотын даргын тухайд "П.Гочоосүрэн гэж таны дүү "Суруга Монгол"-ын өвгөний дэрэн доогуур хар тамхи хийсэн, СХД-т машин угаалгын газраар шагнагдсан хэргүүд шалгагдаж байгаа шүү. Та нар ярьж байгаа шигээ ариухан байж чадах уу" гэх хариу тайлбарыг өгсөн юм.

ДУЭЛЬ: Х.Нямбаатар VS Д.Гантулга
ДУЭЛЬ: Х.Нямбаатар VS Д.Гантулга
 
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр“ ХХК-ийн ган боловсруулах төсөл эрчимжиж байна
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр“ ХХК-ийн ган боловсруулах төсөл эрчимжиж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.