Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг ирэх гуравдугаар сарын 1-нээс ирэх тавдугаар сарын 31-ныг хүртэлх хугацаанд хүлээж авахаар болжээ.
Энэ талаар БҮТ-ийн захирал Л.Ганбат, "Дүйцүүлэх хүсэлт хүлээж авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэж, үнэлгээг дүйцүүлсэн "Батламж хуудас"-ыг цахимаар олгоно" гэлээ.