Цаг агаар хүйтэрч, хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан хөнгөн осголтын үед илрэх шинж тэмдэг болон энэ үед авах зарим арга хэмжээний талаарх мэдээллийг хүргэж байна. Осголыг дотор нь,
- Хөнгөн
- Хүндэвтэр
- Хүнд гэж ангилдаг байна.
Тэгвэл хөнгөн осголын үед биеийн дулаан 32-35 градус болж буурдаг ба энэ үед биеийг дараах аргуудаар дулаацуулна. Үүнд,
- Гаднаас нь идэвхтэй дулаацуулна
- Нойтон хувцсыг нь тайлна
- Дулаан бүтээлгээр бүтээнэ.
Мөн хөнгөн осголтын үед,
- Дагжин чичрэх
- Арьсны өнгө цайх
- Судас агших
- Хөнгөн зэргийн тахикарди үүсэх буюу зүрхний цохилт хурдсах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Иймд иргэд та бүхэн дулаан хувцаслаж амь нас аюулгүй байдлаа хангаж эрсдэлээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.