Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг Сэлэнгэ, Төв, Архангай аймагт их гарчээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 36 секунд

Прокурорын байгууллага 2023 онд байгаль орчинд хохирол учруулсан 958 хэрэгт хяналт тавьж, нийт 575 хүн, 8 хуулийн этгээдэд холбогдох 421 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна.

Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын зүгээс ойн модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэх, худалдан борлуулах, мөн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлох зэргээр байгаль орчинд хохирол учруулсан гэмт хэрэг нийт хэргийн 73 хувийг эзэлж байна. Тодруулбал,

  • Хууль бусаар мод бэлтгэх 202,
  • Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 107,
  • Хууль бусаар ан агнах 60,
  • Химийн хорт аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах 17,
  • Ой, хээрийн түймэр тавих 10,
  • Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх 25 хэрэг шүүхээр шийдвэрлэгджээ.

Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгсэл, хууль бусаар олсон байгалийн баялаг, амьтан, ургамал, түүхий эд зэрэг хөрөнгө, орлогыг хураан авах, битүүмжлэх ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулж, нийт 5.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг улсын орлого болгуулсан байна.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 30 орчим хувь нь Сэлэнгэ, Төв, Архангай аймагт бүртгэгдсэн бөгөөд 2022 оноос 3,4 хувиар өсжээ.

Х.Нямбаатар: Улаанбаатар хотод жилд 50 мянга гаруй импортын машин орж ирж байна. Энэ байдал үргэлжилбэл 2025 онд автомашин хөдлөх боломжгүй болно
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод жилд 50 мянга гаруй импортын машин орж ирж байна. Энэ байдал үргэлжилбэл 2025 онд автомашин хөдлөх боломжгүй болно
 
ШУУД: ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас үйл ажиллагаа, хяналт шалгалтын явцын тухай мэдээлэл өгч байна
ШУУД: ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас үйл ажиллагаа, хяналт шалгалтын явцын тухай мэдээлэл өгч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.