Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах асуудлаар Хотын дарга Х.Нямбаатар дараах тайлбарыг өглөө. Тэрбээр, "Түгжрэлийг шийдэхийн тулд шинэ хуулиар гэр хорооллын газар олголтыг зогсоохоор болсон. Одоо байгаа гэр хорооллыг тэлэхгүй, орон сууцжуулах арга хэмжээ авна. Мөн түгжрэлийн гол шалтгаан бол Улаанбаатар хотод жилд 50 мянга гаруй импортын машин орж ирж байна. Энэ байдал үргэлжилбэл, 2025 онд автомашин хөдлөх боломжгүй болно. Би Хотын даргын хувьд хэн нэгэн хүний бизнесийг хязгаарлаж, машин авахыг нь зогсоох гээд байгаа юм биш. Түгжрэлийг шийдэхийн тулд ийм шийдвэрийг хэзээ нэг өдөр гаргахаас аргагүй. Хэдий хэр хурдан хугацаанд ийм шийдвэр гаргана, төдий чинээ хурдан 2025 онд тэг зогсохоос урьдчилан сэргийлнэ. Машины тоог хязгаарлаж байж одоо байгаа машинуудаа хурдан явуулах холбоос болон тойрог хурдны замуудыг хийх төлөвлөлт рүү явна. Зам тавьсан ч автомашины тоо энэ хурдаар нэмэгдвэл асуудлыг шийдэхгүй. Өнөөдөр 700 мянган машин явж байгааг ойлгох хэрэгтэй. Энэ тоог хязгаалахгүй бол гурван жилийн дараа энэ тоо нэг саяд хүрнэ" гэлээ.
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод жилд 50 мянга гаруй импортын машин орж ирж байна. Энэ байдал үргэлжилбэл 2025 онд автомашин хөдлөх боломжгүй болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.