Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: СБД-ийн 18 дугаар хорооны иргэд автобусны буудал дээрх ХУРДАН цэгээс төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Төрийн цахим үйлчилгээг иргэдэд хаанаас ч ойр, түргэн шуурхай хүргэх “ХУРДАН” цэгийг СБД-ийн 18 дугаар хорооны хүн их цугладаг автобусны буудал дээр байгуулж, өнөөдөр албан ёсоор нээлээ. Үйлчилгээ үзүүлж эхлээд 10 гаруй хоносон тус цэгээр 200 гаруй хүн үйлчлүүлж, төрийн үйлчилгээг авсан байна. Төрийн үйлчилгээг авах гэж олон цагийг түгжрэлд зарцуулдаг байсныг шийдэж чадсан энэ цэгт иргэд ам сайтай, сэтгэл хангалуун байна.

Бид нээлтийн үеэр, ЦХХХ-ны Н.Учралаас товчхон мэдээллийг авлаа. Тэрбээр, "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 166 нэг цэгийн үйлчилгээ нэвтэрсэн байна. Өнөөдөр СБД-ийн 18-р хорооны автобусны буудал дээр хурдан цэгийг байгуулж, албан ёсоор үйл ажиллагааг нь эхлүүллээ. Ингэснээр 18 дугаар хорооны иргэд төрийн үйлчилгээг авах төв рүү орох, олон цагийг автозамын түгжрэлд өнгөрүүлэх шаардлагагүй болж байна" гэлээ.

Цаашид төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг сум, хороо бүрт байгуулна. Уг систем нь төрийн бүх байгууллагын үйлчилгээг нэг дороос операторын горимоор үзүүлж, ямар нэг орон тоо, төсөв шаардахгүйгээр зохицуулахаар Инновац, цахим бодлогын байнгын хороо ажиллаж байгаа аж.

ШУУД: Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийн нээлт Бэлхэд болж байна
ШУУД: Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийн нээлт Бэлхэд болж байна
 
ҮСХ: Өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн сарынхаас 1.7 хувиар буурчээ
ҮСХ: Өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн сарынхаас 1.7 хувиар буурчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.