Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Чинбат: Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулагдах нь хориотой. Тиймээс энэ талаарх мэдээллийг холбогдох газруудад өгөхийг уриалж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 9 секунд

Цахим орчинд ирэх 3-р сарын 16-ны өдөр зохион байгуулагдах "Топ хурд Дүнжингарав" наадмын үеэр 3 насны хурдан морины уралдаан зохион байгуулагдах талаарх мэдээлэл цацагдсан бөгөөд бид өмнө энэ талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байсан.

Тэгвэл тус наадмаар зохион байгуулагдах гэж буй хурдан морины уралдааныг зогсоосон бөгөөд энэ талаар ХГБХХЕГ-ын Даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Чинбатаас тодрууллаа. Энэ үеэр тэрбээр,

"2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр тус наадмыг зохион байгуулах гэж буй "Топ угшил" компанийн захирал Н.Дэлгэрсайхан гэдэг иргэнтэй уулзаж энэ талаар санал зөвлөлцсөн. 2019 оны ЗГ-ын 57-р тогтоол болон Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах тухай жагсаалттай холбоотой асуудал дээр Өвлийн уралдааныг хориглосон байдаг. Хэрэв энэхүү хууль тогтоомжийг зөрчвөл эрүүгийн болон зөрчлийн хуулиар торгох зүйл заалт бий. Тиймээс хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс энэ хориглогдсон үйл ажиллагааг зогсоохыг хүсэж буйгаа илэрхийлсэн.

5-р сарын 01-нээс хойш энэ уралдаан зохион байгуулагдаж, хориглогдоогүй цаг хугацаанд хийгдвэл бид хамтарч хүүхдийн амь нас, эрүүл аюулгүй байдлыг хангаж ажиллана гэх зөвшилцөлд хүрсэн.

Өвөл хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах нь хориглогдсон зүйл гэдгийг иргэд олон нийт маань ойлгож, энэ талын мэдээ мэдээллийг холбогдох газруудад өгч ажиллахыг хүсэж байна. Мөн 1999-2022 оны хооронд хурдан морины уралдааны үеэр 56 хүүхэд мориноос унаж амь насаа алдсан гашуун туршлага байгаа тул өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг нь зогсоосон" хэмээв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энэ форумын гол зорилго бол жалга довны сэтгэлгээний хана хэрмийг нурааж, бүсчилсэн хөгжлийн реформын шинэ сэтгэлгээг эхлүүлэх юм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энэ форумын гол зорилго бол жалга довны сэтгэлгээний хана хэрмийг нурааж, бүсчилсэн хөгжлийн реформын шинэ сэтгэлгээг эхлүүлэх юм
 
Б.Мөнхсоёл: Интермед эмнэлэгт үзүүлж байгаагүй. Хайран сайхан нийгэм минь хэрүүлийн бузар, хэлмэгдүүлэлтийн бузарт автаж уруудан доройтсоор ...
Б.Мөнхсоёл: Интермед эмнэлэгт үзүүлж байгаагүй. Хайран сайхан нийгэм минь хэрүүлийн бузар, хэлмэгдүүлэлтийн бузарт автаж уруудан доройтсоор ...
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.