Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг 2024 оны зургаадугаар сарын 28-ны баасан гарагт зохион байгуулна. Сонгуулийн тухай хуулийн дагуу санал авах өдрөөс 60 хоногийн өмнө иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоодог.
Энэ жилийн сонгуулиар иргэний шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хааж, зургаадугаар сарын 29-ний өдөр нээх талаар Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлсэн.
УИХ-аас 2024 оны ээлжит сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоож, таван бүсэд хамаарах сонгуулийн 13 тойргийг байгуулж, 78 мандаттай байхаар баталсан.
Хуульд зааснаар тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцдог.
Орон нутагт тав буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, хоёрдугаар тойрог болох Говь-Алтай, Завхан, Ховд, Увс хамгийн олон 10 мандаттай бол нийслэлд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийг хамарсан 10 дугаар тойрог зургаан мандаттай байна. Тэгэхээр орон нутгийн эдгээр тойргоос хамгийн олон буюу 10, 10 гишүүн сонгогдох нь.
Харин дангаар бүсчлэгдсэн Баян-Өлгий аймаг хамгийн бага буюу гурав, 13 дугаар тойрог болох Багануур, Багахангай, Налайх дүүрэгт хоёр мандат хуваарилжээ.
Улаанбаатар хотоос УИХ-д 24 хүн сонгогдоно. Учир нь 78 мандатын 24-ийг нийслэлд хуваарилсан байна.
Ингээд 126 гишүүний 48 нь намын жагсаалтаар парламентад орж ирэх нь.