Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Ариунаа: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 14-16 хувь нь санал авах байр хол, хүртээмжгүйгээс үүдэн саналаа өгөөгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 58 секунд

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр санал өгөх эрх бүхий иргэд саналаа нууцаар, чөлөөтэй өгөх эрхээ бүрэн эдлүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, арилгах зорилгоор хуулиар чиг үүрэг хүлээсэн төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, зөвлөмж, шаардлага хүргүүлэн, өмнөх сонгуулиудаар гарч байсан зөрчлийг арилгах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажилласан талаар ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээ хариуцсан ахлах референт Ч.Ариунаа өнөөдөр /2024.07.08/ мэдээлэл өглөө. Тэрбээр,

"Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 2024 оны ээлжит сонгуультай холбоотой гэмт хэргийн шинжтэй 333, зөрчлийн шинжтэй 502 нийт 835 гомдол, мэдээлэл бүртгэгдэж, 657 гомдол, мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэсэн, 176 гомдол, мэдээлэлд шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар ЦЕГ-аас Комисст ирүүлсэн байна.

Улсын хэмжээд 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа бөгөөд тэдний 82,000 гаруй нь сонгуулийн насных байгаа нь нийт сонгогчдын 7 орчим хувийг эзэлж буй юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцоо, сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт судалгаанаас харахад, иргэдийн 14-16 хувь нь сонгуулийн байранд ганцаараа очих боломжгүй, хэн нэгний тусламж дэмжлэгийг авах шаардлагатай болдог, санал авах байр хол, хүртээмжгүй байдлаас үүдэн сонгуульд оролцоогүй болохоо илэрхийлжээ.

Үүнээс үзэхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сонгуулийн оролцоог нэмэгдүүлэхэд санал авах байрыг хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулах хэрэгцээ шаардлага их байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 19 аймгийн 56, Нийслэлийн 9 дүүргийн 21, нийт 77 хэсгийн хорооны санал авах байрны зохион байгуулалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй эсэх, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааны явцад мониторинг хийж ажиллахад дараах зөрчил нийтлэг гарсан.

Үүнд,

  1. Сонсголын бэрхшээлтэй хүнтэй харилцах дохионы хэлний анхан шатны мэдлэгтэй хүн 2 санал авах байранд байсан. Санал авах байранд ажиллаж байгаа ажлын хэсгийн ажилчид сонсголын бэрхшээлтэй сонгогчтой хэрхэн харилцах талаар мэдээлэлгүй, хэл ярианы бэрхшээлтэй хүнтэй харилцах арга зүйг эзэмшээгүй, мэдээллийн самбарыг ойлгомжтой, хүртээмжтэй байршуулаагүй, бүхээгт тэмдэглэгээ байршуулаагүй, түүнд түгээмэл хэрэглэх үг яриаг ойлгомжтой байдлаар зургаар дүрслээгүй, гэрэлтүүлэг муутай байсан.
  2. Нийт 75 санал авах байрны 55 буюу 73 хувь нь 1 давхарт, 20 буюу 26 хувь нь 2, 3 болон B1 давхарт байрлаж байсан. Аймаг орон нутаг дахь санал авах байрууд гол төлөв 1 давхарт байрлаж байсан бол нийслэл дэх санал авах байрууд В1, 2, 3 давхарт байрласан. Мөн 1 давхрын орц гарц 3-аас дээш шаттай байсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бие даан нэвтрэх боломжийг бүрдүүлээгүй гэж үзсэн. Түүнчлэн Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос Баянзүрх дүүрэг дэх санал авах 20 байрны 95 хувь нь орц гарцын хувьд саадтай, хүртээмжгүй гэж дүгнэсэн.
  3. Санал авах байрны хэмжээнээс хамаарч ширээ хоорондын зай хэт ойрхон байрласны улмаас сонгогч нууцаар санал өгөх боломж бүрдээгүй.
  4. Зарим хэсгийн хороод зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахдаа санал авах бүхээг, хуруунд бэхэн тэмдэглэгээ хийхийг орхигдуулсан.
  5. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахаар хэсгийн хорооны гишүүд болон ажиглалт хийх 9 хүний бүрэлдэхүүн айлд орж байсан нь бага насны хүүхэд, хэвтрийн хүнд өвчтэй өрхийн гишүүдэд хүндрэл учруулсан, гутлын улавч өмсөөгүй, маск зүүгээгүй нь өрхийн гишүүдийн эрүүл, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.

Тиймээс 2024 оны 10 дугаар сард зохион байгуулагдах орон нутгийн сонгуулиар дээрх зөрчлийг давтахгүй байхад Сонгуулийн ерөнхий хороо болон бүх шатны Засаг дарга нар, холбогдох төрийн байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай" гэв.

ТАНИЛЦ: Яамдын чиг үүрэг, нэрсийг ингэж өөрчилнө
ТАНИЛЦ: Яамдын чиг үүрэг, нэрсийг ингэж өөрчилнө
 
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.