
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулахын өмнө буюу өнөөдөр 13.00 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Баялгийн сангийн тухай хууль"-иар мэдээлэл хийхээр болжээ. Мөн энэ чиглэлд парламентад суудалтай намын дарга нартай санамж бичигт гарын үсэг зурах аж.