Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй авто замуудад 16,5 тонн бодис, 15 тонн давс цацжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 30-нд зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний 25 байгууллагын 403 албан хаагч тусгай зориулалтын 81 машин техниктэйгээр авто замд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж ажилласан байна.

Энэ хүрээнд авто замын цас мөсийг хусаж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй авто зам, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд 16.5 тонн бодис, 15 тонн давс цацаж, цэвэрлэгээнээс гарсан 507.9 тонн хар цасыг ачиж тээвэрлэв.

Дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 1800 аж ахуйн нэгж, байгууллага орчныхоо 50 метр талбайн цас мөсийг цэвэрлэсэн байна.

Л.Гантөмөр: Хувьцаа бол улстөржүүлэх сэдэв биш. АН иргэдэд хувьцааны ногдол ашгийг нэн даруй олгох ёстой гэсэн байр сууриндаа зогсох болно
Л.Гантөмөр: Хувьцаа бол улстөржүүлэх сэдэв биш. АН иргэдэд хувьцааны ногдол ашгийг нэн даруй олгох ёстой гэсэн байр сууриндаа зогсох болно
 
Орон сууцны хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу орц, гарцыг нээнэ
Орон сууцны хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу орц, гарцыг нээнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.