Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УУХҮ-ийн сайдын зөвлөх Б.Уянгыг дэд сайдаар томиллоо

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим томилгоог хэлэлцэж шийдвэрлэлээ. Тодруулбал, УУХҮ-ийн дэд сайд О.Цэндсүрэнг чөлөөлж, оронд нь сайд Ж.Ганбаатарын зөвлөх Б.Уянгыг дэд сайдаар томилсон байна.

Доктор Б.Уянга нь ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийг “Геологийн зураглал” мэргэжлээр төгссөн. 2010-2016 оны хооронд АНУ-ын Харвардын их сургуулийн Дэлхий Гараг судлалын тэнхимд Геологийн чиглэлээр байгалийн ухааны Докторын зэрэг хамгаалсан. 2019 оныг хүртэл Японы Токиогийн их сургуульд геологи, уул уурхайн чиглэлээр судалгааны ажил хийж байгаад эх орондоо ирж суурьшсан салбарын мэргэжилтэн юм. Доктор Б.Уянга нь АНУ болон Японд суралцаж, геологи, уул уурхайн чиглэлээр судалгаа хийж байх хугацаандаа АНУ-ын Геологийн Алба, Японы Геологийн Албадад ажиллаж, мэргэжлийн судалгаа хийж байсан туршлагатай. Тэрбээр геологийн суурь судалгааны ажлаа олон улсын, чансаа өндөртэй сэтгүүлүүдэд тогтмол хэвлүүлдэг эрдэмтэн. Доктор Б.Уянга 2020 оноос хойш Үндэсний Геологийн албанд Дэд Дарга, Ерөнхий геологичоор, мөн Уул уурхай, хүнд үйлдэрийн яаманд Геологийн бодлогын газрын дарга, Сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.

АТГ: АМГТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан Э нар бүлэглэн бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг прокурорт шилжүүллээ
АТГ: АМГТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан Э нар бүлэглэн бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг прокурорт шилжүүллээ
 
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.