Уул уурхайд эвдэрч олон жил орхигдсон газрыг нөхөн сэргээлт хийсэн болохыг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас мэдээлэв. Тодруулбал, Дархан-Уул аймгийн нутагт хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч олон жил орхигдсон Хонгор сумын нутаг Хургадын ам, Шарын гол сумын нутагт орших Хар Ямаатын ам зэрэг хоёр байршлын 91.6 га газарт "Оюу толгой ХХК"-иас зарлагдсан тендерт шалгарсан "Бугант нандин"ХХК техникийн нөхөн сэргээлт хийж дуусган орон нутагт хүлээлгэн өгсөн байна.