Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянгаар ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-д ажиллаж байна. Тус улсын Бээжин хотноо “Уул уурхайн инноваци хөгжил” олон улсын форумд Монгол Улсын эрдэс баялгийн салбарын ирээдүйн чиг хандлага, тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээний талаар хэлэлцүүлж байгаа юм.
Өчигдөр эхэлсэн тус арга хэмжээг Хятадын Азийн Эдийн засгийн хөгжлийн нийгэмлэг, уул уурхайн мэргэжилтний хорооноос гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ.