Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэтхэгийн уул уурхайн компаниуд Хөрөнгийн биржийн арилжаанд оролцоно

Огноо
Унших
1 минут 4 секунд

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга өнөөдөр /2024.05.24/ БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Атул Малхари Готсурвэг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд дэд сайд тус улсаас манай улсад суух шинэ Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэн, ажлын амжилт хүсэж, уул уурхайн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

Элчин сайд хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, хамтын ажиллагааны өргөн боломжуудыг эрэлхийлэхээ мэдэгдэв. Талууд эхний ээлжид уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцуулах тухай тохиролцлоо хэмээн УУХҮЯ-наас мэдээлэв.

БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Атул Малхари Готсурвэ өнгөрсөн сарын 26-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.

Ч.Өнөрбаяр: Эрх баригчдад хэлэхэд, нэг өдөр ууртай ард түмэн чинь та нарыг газраас арчих хэмжээнд очно шүү
Ч.Өнөрбаяр: Эрх баригчдад хэлэхэд, нэг өдөр ууртай ард түмэн чинь та нарыг газраас арчих хэмжээнд очно шүү
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.