Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“S’Outlet” дэлгүүрийн агуулах шатжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Нарны зам дагуу байрлах "S'Outlet" дэлгүүрийн агуулах шатсан байна. Тодруулбал,

"Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Нарны замын 45 дугаар байранд чингэлэг шатаж байна" гэсэн дуудлага урд шөнө /2024.01.02/ 01:53 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 40 тн-ын багтаамжтай чингэлэг шатаж байсныг ажиллаж унтраасан гэдгийг ОБЕГ-аас мэдээлэв.

Харин "S'Outlet" дэлгүүрээс тодруулах гэсэн боловч "Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Бичлэгийг: Цахим орчноос...

ТОДРУУЛГА: Спорт заалны дээвэр нурж байгааг мэдээд үйл ажиллагааг нь зогсоосон байсан. Сурагчдын амралт эхэлсэн байсан тул хүн бэртэж гэмтээгүй
ТОДРУУЛГА: Спорт заалны дээвэр нурж байгааг мэдээд үйл ажиллагааг нь зогсоосон байсан. Сурагчдын амралт эхэлсэн байсан тул хүн бэртэж гэмтээгүй
 
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.