Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -8 хэм хүйтэн. Цас орохгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

12-р сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр. Алтайн салбар уулс, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 10-12 метр хүрч ширүүснэ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24...-26 градус, бусад хэсгээр -17...-19 градус, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -22...-24 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -23...-25 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.

ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт шөнөдөө -18, өдөртөө -8 хэм хүйтэн, багавтар үүлтэй
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт шөнөдөө -18, өдөртөө -8 хэм хүйтэн, багавтар үүлтэй
 
Азийн наадмын багийн ахлагчаар Х.Баттулгыг, олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагчаар Я. Содбаатарыг томилжээ
Азийн наадмын багийн ахлагчаар Х.Баттулгыг, олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагчаар Я. Содбаатарыг томилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.