Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

VISUAL TOIM: 9 өдөр, 57.5 цаг үргэлжилсэн нүүрсний сонсголоос БИД ЮУГ ОЛЖ ХАРАХ ёстой вэ

Ангилал
Улс төр Visual toim
Огноо
Унших
8 минут 7 секунд

Нүүрсчдийг сандаргаад амжсан нүүрсний сонсгол хоёр шаттайгаар үргэлжилж өнгөрөгч долоо хоногт өндөрлөсөн билээ. Хянан шалгах түр хороо болоод сонсголд ажилласан хянан шалгагчдын зүгээс ноцтой мэдээллүүдийг гарган тавьлаа. Харин одоо та бид эндээс ямар мэдээлэлтэй үлдэв гэдэг асуулт үлдэж байна. Бид та бүхэнд 536 өдөр “дуншсан“ нүүрсний сонсголын эргэн тойронд гарч байсан анхаарал татсан мэдээллүүдийг тоймлон энэ удаагийн "Visual toim" булангаараа хүргэж байна.

-9 өдөр, 57.5 цаг...-

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол 12 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд, хоёр дахь сонсгол мөн сарын 18-22-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдсан билээ.

-2/30/16-

Хоёр үе шаттайгаар нийт 9 өдөр үргэлжилсэн нээлттэй сонсголоор нийт 60 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судалсан бөгөөд сонсголд Хянан шалгах түр хорооны гишүүд, хянан шалгагч, шинжээч, уригдсан албан тушаалтан, ажиглагчид болон гэрчүүд оролцжээ.

-ИРЦ: 72.6 ХУВЬ-

Сонсголд давхардсан тоогоор нийтдээ 577 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 419 (72.6 хувь) гэрч ирсэн байна.

-"Чих халууцуулдаг" Түр хорооны "ангийнхан"-

Хянан шалгах түр хорооны даргаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Г.Ганболд, Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, С.Ганбаатар, Д.Ганбат, Т.Доржханд, О.Цогтгэрэл нар ажилласан. Гэвч олон нийтийн зүгээс зарим гишүүдийг хангалтгүй, идэвх муутай оролцож байгаа талаар шүүмжлэлийг илгээсэн. Үүнтэй холбогдуулан хоёр дахь шатны сонсгол дээр эхний сонсголтой харьцуулахад Түр хорооны гишүүдийн ирц нэмэгдсэн харагдлаа.

-"Ажнай" Д.Бат-Эрдэнийн хамаарал бүхий 4 хүн, 20 компани сонсголоор танилцуулагдав-

Эхний шатны сонсголоор жижиг Тавантолгой компанитай холбоотой асуудлуудыг хэлэлцсэн. Тус сонсголын гол дүр яалтч үгүй УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ байлаа. Тэрбээр сонсголд бичелэн ирж оролцсон бөгөөд энэ үеэр шинжээч болон Түр хорооны дарга Б.Энхбаярын зүгээс түүний хамаарал гарч ирж байгаа хүн болон хуулийн этгээдийг дээрх байдлаар танилцуулсан юм.

-9.7 САЯ ТОНН НҮҮРС...-

Нүүрсний гэрээ байгуулсан компаниудын нэрс, хамаарал ил болсоор. Тэдний дунд "Ажнай" Д.Бат-Эрдэнийн Тавантолгой Транс ХХК хамгийн өндөр дүнтэй нүүрсний гэрээ байгуулсан гэдгээр "толгой цохив"

-ДОТРООСОО шүү...-

Сонсголын анхаарал татсан хэсэг бол Хянан шалгах түр хорооны гишүүд дундаас нүүрсний асуудалтай улс төрийн хамаарал гарч ирсэн үйл явц байлаа. Тодруулбал, С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нартай нэгдмэл сонирхол бүхий Болор-Аграмба ХХК 4.5 сая метр куб хөрсний ажил гүйцэтгэж, 22.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан талаар шинжээч танилцуулсан юм. С.Ганбаатарын зүгээс уг мэдээллийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн хэдий ч Түр хорооны дарга Б.Энхбаярын зүгээс Улсын бүртгэлийн лавлагааг танилцуулаад амжсан юм.

-Б.Ганхуяггүй, Х.Баттулгагүй СОНСГОЛ...-

Олон нийтийн зүгээс ч, улс төрчдийн зүгээс ч эл нүүрсний сонголд гол оролцох ёстой хүнээр Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг хэмээн үзэж байсан. Энэ утгаараа түүнийг цахимаар ч болтугай оролцуулах шаардлагатай гэж байсан юм. Гэвч шүүхээс түүнд холбогдуулан шалгаж буй хэрэг нь шүүхийн шатанд яваа тул шүүгдэгчийг оролцуулах боломжгүй талаар удаа дараа албан бичгийг Түр хороонд ирүүлсэн. Мөн түүнчлэн Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг ирэх болов уу гэсэн хүлээлт байлаа. Гэвч тэрбээр сонсголын үеэр гадаадад томилолттой яваа тул оролцох боломжгүй гэжээ.

-"Газар нутгаа зарсан" байж болзошгүй дарга нар нүүрсний сонсголоор ИЛ БОЛОВ-

Монгол Улсыг Газрын тухай хуулийн 33.1.2-д ...тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасан болохыг шинжээч танилцуулаад Ханбогд суманд гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд олгосон 457.3 га газрыг танилцуулсан байдаг. Ингэснээр эл нөхцөл байдал өндрийг авч, Түр хороо болон Ерөнхийлөгч, Засгийн газрын хэмжээнд хүрсэн. Түүнчлэн хууль хяналтын байгууллагууд тухайн Засаг дарга нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.

Нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан ч оролцоогүй ЭКСҮҮД-ийн талаар шинжээч нар ямар баримт гаргав. Мөн сонсголд оролцсон гэрч болоод Түр хорооны гишүүдийн зүгээс ямар байр суурийг илэрхийлэв

-Ц.Элбэгдоржийн талаар ХЭН, ЮУ ХЭЛЭВ-

-Х.Баттулгын талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ-

-ТАНИЛЦ: Нүүрсний эхний сонсголоор зарлагдсан компаниудтай ХАМААРАЛ БҮХИЙ УЛСТӨРЧИД-

Эхний шатны сонсгол дөрөв хоногийн хугацаанд зохион байгуулагдсан боловч энэ хугацаа Хянан шалгах Түр хороо болоод хянан шалгагч, шинжээч нарын хувьд чамгүй олон баримтыг дэлгэсэн сонсгол болсон байдаг. Тэгвэл тус сонсголоор дэлгэсэн гэрээ, контрактын ард ямар улс төрийн хамаарал ил болсон талаарх мэдээллийг та бүхэнд багцлан хүргэж байна.

-"Баясгалан"-тай сонсгол-

Шаардсан материал, нотлох баримтыг сонсгол болохын өмнөх шөнө явуулсан гэдгээр Түр хорооны даргаас хатуу шүүмжлэл хүртээд амжсан ч сонсголд олон нийтийн анхаарлыг татаж чадсан гэрч бол "Бодь интернэйшнл" ХХК-ийн эцсийн өмчлөгч Д.Баясгалан байлаа. Тэрбээр оффтейк гэрээтэй холбогдуулан олон талын байр суурь илэрхийлсэн бөгөөд тэдгээр дундаас Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой дээрх байр суурийг илэрхийлсэн юм.

-Ард түмний сонсголоос "зугтсан" "ТОМ ТОЛГОЙТНУУД"-

Сонсголд оролцоогүй зарим гэрчүүд ямар шалтгаан хэлсэн талаар та бүхэнд хүргэе.

-ГЭРЧҮҮДИЙН СОНИРХОЛТОЙ БАЙР СУУРИАС: Өглөө сэрэхэд л 10 компанитай болсон байсан....-

Сонсголд оролцсон зарим гэрч нарын зарим сонирхол татсан байр сууриудаас хүргэж байна. Оролцсон гэрчүүд дунд өөрийг нь яагаад дуудсаныг ч гайхан суух эрхмүүд байлаа.

НЭМЭЛТ: Манай сайтын зүгээс хоёр шатны сонсголыг өдөр бүр тоймлон уншигч танд хүргэсэн билээ. Мэдээллүүдийг эргэн сануулах үүднээс та бүхэнд унших холбоосыг хүргэе.

Эхний шатны сонсголоос:

2023.12.05 - ​​Өмнөговь гэх “УЛС“... /энд дарж унших боломжтой/

2023.12.06 - НЭГ ДОРООС: Б.Ганхуяггүй бол “амтгүй“ СОНСГОЛ ба Ц.Элбэгдоржийн “бүлэглэл“ /энд/

2023.12.07 - НЭГ ДОРООС: “Монголхъюндай автомотив“ ХХК-ийн эзэмшил газарт нүүрсчдийн мафи оффисоо барьж, Г.Түвдэндоржоор “хачирласан” АН-ын томчуудтай СОНСГОЛЫН СҮҮЛИЙН ӨДӨР /энд/

Хоёр дахь шатны сонсголоос:

2023.12.18 - Сонсголын ТОЙМ: 5.2 сая тонн бүртгэлгүй НҮҮРС ба улстөрийн ХАМААРЛУУД /энд/

2023.12.19 - Сонсголын ТОЙМ: Ж.Мөнхбат, Т.Аюурсайхангүй “АМТГҮЙ“ сонсголыг Түр хорооны гишүүд УЙДААСАНГҮЙ /энд/

2023.12.20 - ТОЙМ: “Утааг бууруулсан“ гэж өөрсдийгөө шагнасан Ж.Батбаясгалан, Ц.Пүрэвхүү нарын “ГОЛ ДҮР“-тэй СОНСГОЛ /энд/

2023.12.21 - ТОЙМ: “Баясгалан“-тай сонсгол... /энд/

Улаанбаатарт өдөртөө -12 градус хүйтэн байна
Улаанбаатарт өдөртөө -12 градус хүйтэн байна
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.