Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОЙМ: “Утааг бууруулсан“ гэж өөрсдийгөө шагнасан Ж.Батбаясгалан, Ц.Пүрэвхүү нарын “ГОЛ ДҮР“-тэй СОНСГОЛ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 49 секунд

Нүүрсний хэргийг хянан шалгах Түр хорооноос зохион байгуулж буй хоёр дахь шатны нээлттэй сонсгол гурав дахь өдрөө үргэлжиллээ. Өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлтийг сонссон. Энэ үеэр тус компанийн ТУЗ-ийн гишүүн гэх 29 хүн нь өөрсдөдөө цалин урамшуулал нэрийдлээр 1.1 тэрбум төгрөг олгосон нь олны бухимдлыг төрүүлээд байгаа.

Сонсголын эхэнд Хянан шалгагч дүгнэлтийг танилцуулсан. Тэрбээр, "Тавантолгой түлш"-ийн ТУЗ-ийн гишүүд нь 1.1 тэрбум төгрөгийн урамшуулал авсан байна" хэмээсэн юм.

Эдгээр 29 гишүүнээс хамгийн ихээр анхаарлын төвд орж ирсэн хүмүүс гэвэл НИТХ-ын дарга, "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан. Түүний хувьд 2018-2022 онд цалин, урамшуулалд 64 сая төгрөг авсан аж. Мөн "Утааны эсрэг ээж аавууд" ТББ-ын гэх Ц.Пүрэвхүү 78.7 сая төгрөг авсан байгаа юм. Олон нийт бухимдахдаа "Утаа огт буураагүй. Ялангуяа, Ц.Пүрэвхүү нь утааны эсрэг цогтой тэмцэгч гэж явж байсан хэрнээ өөртөө цалин авсан нь ёс зүйгүй үйлдэл" хэмээж буй.

Өөрсдийгөө тэтгэсэн асуудал ингээд дууссангүй. Тухайлбал, "Тавантолгой түлш" ХХК-д шуудай нийлүүлсэн "СБМ Хангай" ХХК нь ТУЗ-ийн гишүүн Л.Одхүүгийн хамаарал бүхий компани. Л.Одхүүгийн эхнэрийн "Алтанхот" ББСБ-ын хувьцаа эзэмшигч нь Т.Бадамжунайгийн охин Оюунбилэг, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан. Бүгд Т.Бадамжунайгаар холбогдож байна" гэдгийг Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр онцолсон.

Нүүрс боловсруулах үйлдвэрт олгосон санхүүжилт "дутав"

Анхаарал татах дараагийн асуудал бол нүүрс баяжуулах болон коксын үйлдвэрт зориулсан санхүүжилт дутсан явдал юм. 113 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсны 73 тэрбумыг нь мөнгөөр, гурван тэрбумыг нь нүүрсээр олгосон бөгөөд үлдсэн 43 тэрбум төгрөг хаашаа орсон нь тодорхойгүй "замхарчээ".

Маргааш сонсголын дөрөв дэх өдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын 50 гаруй хүнийг гэрчээр дуудсан. Энэ өдөр төмөр замын томоохон төслүүдийн талаар сонсох юм. Тодруулбал,

Тавантолгой - Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл,

Тавантолгой - Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл,

"Бодь Интернэшнл" ХХК /ТТ-ГС төмөр замын санхүүжилт,

"Бодь Интернэшнл" ХХК /Богдхан төмөр замын санхүүжилт/-ийн мэдээллүүд багтжээ.

СОНСГОЛ: МҮОНРТ-ийн захирал асан Н.Дэмбэрэл 57 сая төгрөгийн урамшуулал авчээ
СОНСГОЛ: МҮОНРТ-ийн захирал асан Н.Дэмбэрэл 57 сая төгрөгийн урамшуулал авчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.