Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЭГ ДОРООС: Б.Ганхуяггүй бол “амтгүй“ СОНСГОЛ ба Ц.Элбэгдоржийн “бүлэглэл“

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
4 минут 36 секунд

Төрийн ордон энэ долоо хоногт бүхэлдээ “нүүрс”-ээр амьсгалж байна. Бүтэн жил “дуншсан” нүүрсний эхний ээлжийн сонсгол даваа гарагт эхэлж, гурван өдрийн нүүрийг үзэв. Өчигдөр буюу сонсголын гурав дахь өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа, санхүүгийн мэдээллийн талаар сонссон.

Олон нийт тус компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг сонсголд гэрчээр оролцоно гэх хүлээлт өндөр байв. Гэрчээр дуудах 175 хүний нэрийг зарлахад ч түүний нэр байсан. Гэвч хүлээлт талаар болов.

Шүүх зөвшөөрөөгүй тул Б.Ганхуяг сонсголд ирээгүй

Учир нь шүүхийн шийдвэрээр цагдан хоригдож байгаа тул сонсголд оролцуулах боломжгүй гэж шүүхээс үзжээ. Энэ шийдвэрийг эргэн харж, сонсголд оролцуулах хүсэлтийг Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хүргүүлсэн ч “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн гээд хэн ч байсан шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй” гэх хариу ирүүлсэн талаар хэлэв.

Тэр ч бүү хэл, Б.Ганхуягийг үхлийн аюултай бодисоор хордуулсан. Тодруулбал, биеэс нь 9.06 хувийн хүнцэл илэрсэн талаар ар гэрийнхэн нь мэдээлсэн юм. Уг асуудлыг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж эхэлжээ. Түүнчлэн “Босоо Ганбаа” буюу УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Б.Энхбаяр сайд "Гэрчээр дуудсан тогтоолыг нь аваад шүүх дээр очиж, Б.Ганхуягийг авч ирэхийг хүсье" хэмээсэнд С.Ганбаатар чөлөө авах хүсэлт тавьсан.

Б.Ганхуяггүй сонсгол "ҮР ДҮНГҮЙ"

Түр хорооны гишүүн Т.Доржханд "ЭТТ" компанийн захирал Б.Ганхуяг байхгүй энэ сонсгол бол үр дүнгүй шүү. Өөрөө оролцох хүсэлтээ гаргасан байна. Түр хороо оролцуулах ёстой. "Давсгүй хоол амтгүй" гэдэг шиг Б.Ганхуяг ирэхгүй бол энэ сонсгол үр дүнгүй болно шүү" гэх байр суурийг илэрхийлээд амжсан.

Ц.Элбэгдоржийн бүлэглэл “ЭТТ“ ХК-д эзэн суух санааг гаргасан гэв

Гэрчээр оролцож буй "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр,

"ЭТТ" ХК-д эзэн сууж авах гэсэн санаархал манай томоохон бүлэглэлээс гарч ирсэн. "Нүүрс удахгүй үнс болно, төрийн компани нүүрс ухдаггүй юм. Компанийн захирлууд нь шоронд ордог юм аа" гэх PR-ыг маш хүчтэй явуулж байсан. 2014 оны арванхоёрдугаар сард Монгол Хятадын нэг компанийг 99 жилийн хугацаатай оператороор оруулах гэрээ хэлэлцээрийн ажил эхэлсэн. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар би ажиллаж байсан юм. Миний бие энэ үйл ажиллагааг нь эсэргүүцтэл намайг долоо хоногийн дараа ажлын хэсгээс гаргаж, сарын дараа хорьсон" гэсэн юм.

Сонсголыг даргалагч, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Та том бүлэглэлээ нэрлэнэ үү" гэх асуултад "Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан" хэмээв.

Үргэлжлүүлэн гэрчээр оролцож буй Татварын Ерөнхий газрын дарга Б.Заяабалаас "ТИ ТИ ЖИ ВИ СИ ӨҮ“ ХХК-ийн ард яг хэн байсан юм. Бүлэглэл байсан гээд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэрийг хэлчихлээ шүү дээ" хэмээх асуултыг Сонсгол даргалагч асуухад тэрбээр "Энэ компанийг би мэдэхгүй. Ард нь хэн байдаг талаар мэдэхгүй. Надад үүрэг өгсөн зүйл огт байхгүй" гэх хариултыг өгсөн юм.

“Хишиг арвин индустриал“ ХХК нь “ЭТТ“ ХК-ийн хөрс хуулалт, олборлолтын тендерт НАЙМАН удаа шалгарч, 1.4 их наядын гэрээ байгуулжээ

Мөн сонсголын гурав дахь өдөр хөндөгдсөн асуудал бол “Хишиг арвин индустриал“ ХХК яах аргагүй мөн. Тус компани нь 1997 онд байгуулагдсан бөгөөд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хөрс хуулалт, олборлолтын тендерт нийт найман удаа шалгарч 1.4 их наяд төгрөгийн байгуулсан" гэдгийг Шинжээч онцлов.

Түүнчлэн Тус компаниас илэрсэн бусад зөрчлүүдийг танилцуулсан юм.

Т.Доржханд: Нүүрсний хамгийн хулгай болох оффтейк гэрээг ярих үед Х.Баттулга, “Голомт“-ын Д.Баясгалан нар ирэхгүй байх вий дээ
Т.Доржханд: Нүүрсний хамгийн хулгай болох оффтейк гэрээг ярих үед Х.Баттулга, “Голомт“-ын Д.Баясгалан нар ирэхгүй байх вий дээ
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.