Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Таны нүүрс тээврийн компаниуд 2023 оны тавдугаар сард гадагшаа оффшор компани болж шилжсэн байна. Энэ үед нүүрсний сонсгол болох гэж байсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

Хянан шалгах түр хорооноос зарласан нүүрсний хоёр дахь сонсгол Төрийн ордонд эхний өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн сонсголд оролцуулахаар 268 гэрчийг дуудаж буйгаа билээ. Энэ үеэр Түр хорооны дарга Б.Энхбаярын зүгээс "Таны нүүрс тээврийн компаниуд 2023 оны тавдугаар сард гадагшаа оффшор компани болж шилжсэн байна. Энэ үед нүүрсний сонсгол болох гэж байсан. Сонсголын өмнө нүүрс тээврийн компаниудаа оффшорт гаргасан байна. Энд тайлбар хийнэ үү" гэсэн юм. Энэ асуултад УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн "УИХ-ын гишүүн болсноос хойш ямар ч бизнесийн үйл ажиллагаанд оролцоогүй. Энэ компаниудыг гадаадын ямар бирж дээр гарсныг би мэдэхгүй" гэлээ.

А.Адъяасүрэн: Намайг УИХ-ын сонгуульд оролцуулахгүй гэх шалтгаанаар янз бүрээр гүтгэж эхэлсэн. Түүний нэг нь С зөвшөөрлийн хэрэг
А.Адъяасүрэн: Намайг УИХ-ын сонгуульд оролцуулахгүй гэх шалтгаанаар янз бүрээр гүтгэж эхэлсэн. Түүний нэг нь С зөвшөөрлийн хэрэг
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.