Хянан шалгах түр хорооноос зарласан нүүрсний хоёр дахь сонсгол Төрийн ордонд эхний өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн сонсголд оролцуулахаар 268 гэрчийг дуудаж буйгаа билээ. Энэ үеэр Түр хорооны дарга Б.Энхбаярын зүгээс "Таныг нүүрс тээврийн С зөвшөөрлөөр бусдад хахууль өгсөн гэх хэргээр шалгагдаж байгаа гэдэг яриа байдаг. Энэ хэрэг юу болсон бэ" гэлээ. Эл асуултад УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн "Намайг УИХ-ын сонгуульд оролцуулахгүй гэх шалтгаанаар янз бүрийн хэлбэрээр гүтгэж эхэлсэн. Түүний нэг нь С зөвшөөрлийн хэрэг. Зээлийн гэрээг нүүрсний хэрэг болгосон учраас би энд асуугдаад сууж байгаа" гэлээ.