Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шэннон Коулин: Хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд хүчирхийлэл үйлдэгчдийн дунд орж, тулж ажиллах хэрэгтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

"Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа" үндэсний чуулган болж байна. “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд 7 дахь удаагийн Үндэсний чуулганыг “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” сэдвээр Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Азийн хөгжлийн банк, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна.

Энэ үеэр Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Шэннон Коулинтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр, "Азийн хөгжлийн банкнаас хүүчирхийлэлтэй тэмцэхийн тулд нэн тэргүүнд урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээ авах талд зэрэг ажиллах ёстой гэж харж байна. Урьдчилан сэргийлэх талд гэвэл бид эрэгтэй хүмүүсийн зан байдал ямар байх ёстой юм бэ. Нийгмийн хэм хэмжээ нь ямар байх ёстой юм бэ гэдэг дээр анхаарч, хүчирхийлэл үйлдэгчдийн дунд орж, тулж ажиллах хэрэгтэй гэж үзэж байгаа. Ажиллаад эхэлчихсэн байгаа. Нөгөө талдаа хариу арга хэмжээг сайжруулах чиглэлд хуулийн байгууллага болон хамтарсан багийнхан хохирогч төвтэй аргачллалаар ажиллах юм бол илүү үр дүнд хүрнэ гэж бодож байгаа учраас тэрэнд хөрөнгө оруулах ёстой гэж харж байна" гэв.

Б.Жаргалан:  ЗГ нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэх чадамжгүй нь нотлогдсон тул Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна
Б.Жаргалан: ЗГ нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэх чадамжгүй нь нотлогдсон тул Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд