Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Солонгоо: Хуулиа шинэчилж, институцийн түвшинд ахиц гарч  байгаа ч гэр бүлийн хүчирхийллийн тоо, зөрчлийн хэмжээ буурахгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

"Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа" үндэсний чуулган болж байна. “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд 7 дахь удаагийн Үндэсний чуулганыг “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” сэдвээр Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Азийн хөгжлийн банк, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна.

Энэ үеэр ХЗДХЯ-ны дэд сайд Б.Солонгоо, "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн батлаад 6 жилийн хугацаа өнгөрч байна. Бид хуулийн хэрэгжилтийг дүгнэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр голлох үйл ажиллагаа явулаг хамтарсан багийн үр дүнг дүгнэ, хамтын ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлуудаа ярилцах чиглэлээр Үндэсний чуулганыг зохион байгулдаг уламжлалтай. Энэ удаагийн чуулган манай яамнаас АХБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа Хүүхэд8 эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх хүрээнд болж байна. Хамтарсан багийн төлөөлөл 800 орчим хүн оролцож байна. Бид хуулиа шинэчилж, институцийн түвшинд тодорхой хэмжээнд ахиц гарч байгаа ч гэр бүлийн хүчирхийллийн тоо, зөрчлийн хэмжээ буурахгүй байна. Тийм учраас энэ төрлийн гэмт хэрэг зөрчилтэй тэмцэхийн тулд урьдчилан сэргийлэхэд илүү анхаарах, хамтарсан багийн үйл ажиллагааг чадавхжуулах, байнгын тасралтгүй байлгахад анхаарах хэрэгтэй. Цаашдаа үйл ажиллагаагаа илүү үр дүнтэй болгоход хамтын ажиллагаагаа сайжруулах талаар сайтар ярилцаж, сорил бэрхшээлүүдээ хэрхэн шийдвэрлэх тал дээр оновчтой гарц гаргалгааг хамтдаа ярилцахад чухал ач холбогдолтой чуулган болж байна" гэлээ.

ЖОЛООЧ: Яв гэхээр нь явж, зогс гэхээр нь зогсдог. Гаалийн мэдээлэл огт алга байна
ЖОЛООЧ: Яв гэхээр нь явж, зогс гэхээр нь зогсдог. Гаалийн мэдээлэл огт алга байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.