Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жаргалан: ЗГ нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэх чадамжгүй нь нотлогдсон тул Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Ардчилсан намын хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ардчилсан намын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Жаргалан өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Өнөөдрөөс эхлэн бага ангийн сурагчдийг цахим хэлбэрт шилжүүлж, автомашиныг тэгш, сондгой дугаараар зорчуулах хавтгайрсан шийдвэр гарлаа. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны зүгээс МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж байна. Учир нь МАН-ын ЗГ Нийслэлийн удирдлагын хариуцлагагүй үйл ажиллагаа олон удаагийн алдаатай шийдвэрүүд, иргэдийн амжиргаа , аюулгүй байдал ,эрүүл мэнд , ирээдүйд аюул учруулж байна. Эрх баригчид эрчим хүч, шатахууны хомслол , агаар болон хөрсний бохирдолд замын түгжрэл ,нийтийн тээврийн хүртээмж, боловсрол, эрүүл мэндийн салбарын уналт зэрэг төрийн бодлогоос шууд хамааралтай нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэх чадваргүй болох нь нотлогдлоо. Төрийн дарамт, төсвийн хулгай хэрээс хэтэрч үндсэн хуулиар баталгаажсан үнэт зүйлсэд заналхийлж байна. Мөн иргэдийн төрд итгэх итгэлийг үгүй хийж байна. Өчигдрийн гэнэтийн шийдвэр нь олон зүйлд сөргөөр нөлөөлж байгаа тул эдгээр асуудалд залруулга хийж урт хугацааны бодлого танилцуулахыг шаардаж байна" гэв.

Т.Доржханд: Хүмүүс “Та өөрөө хулгай хийсэн юм уу“ гэж асуудаг. Надад ямар ч халбага нүүрсний хэрэг байхгүй
Т.Доржханд: Хүмүүс “Та өөрөө хулгай хийсэн юм уу“ гэж асуудаг. Надад ямар ч халбага нүүрсний хэрэг байхгүй
 
Л.Энх-Амгалан: Төрөөс хувьсах зардал авч байгаа 350 цэцэрлэгийг хэний өмч гэдгийг би нэг бүрчлэн мэдэхгүй
Л.Энх-Амгалан: Төрөөс хувьсах зардал авч байгаа 350 цэцэрлэгийг хэний өмч гэдгийг би нэг бүрчлэн мэдэхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.