Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Зулпхар: Хамтарсан багийн төсөв 2017 он 900 сая төгрөг байсан бол өнөөдөр 8 тэрбум болсон. Ирэх онд 14 тэрбум болж нэмэгдэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

"Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа" үндэсний чуулган болж байна. “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд 7 дахь удаагийн Үндэсний чуулганыг “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” сэдвээр Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Азийн хөгжлийн банк, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна.

Энэ үеэр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхартай уулзаж, хамтарсан баг хүртээмжтэй үйл ажиллагаа явуулахад төсөв хангалттай хүрэлцдэг эсэх талаар байр суурийг нь сонслоо. Тэрбээр, "Хамтарсан баг үйл ажиллагаа явуулахаар зардал гардаг. Үүнийг бид төсөвлөдөг. Энэ төсөв 2017 оноос хойш хангалттай нэмэгдсэн гэж ойлгох ёстой.Тухайн орон нутагт гарч байгаа кэйстэй уялдуулсан байдлаар төсвийг хувиарладаг. Анх 2017 он 900 сая төгрөг байсан. Өнөөдөр буюу 2023 оны байдлаар 8 тэрбум болж байна. Ирэх жилийн төсөвт 14 тэрбум төгрөг болж нэмэгдэн орсон. Гэхдээ хүчирхийлэлтэй тэмцэх зардал 14-хөн тэрбумаар хязгаарлагдахгүй. Бусад зардлууд байгаа. Тэрийг бас тооцох ёстой" гэлээ.

Д.Ганбат: Монгол Улс гаальгүй юм шиг шат шатандаа хариуцлагагүй ажилласан байна
Д.Ганбат: Монгол Улс гаальгүй юм шиг шат шатандаа хариуцлагагүй ажилласан байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд