"Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа" үндэсний чуулган болж байна. “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд 7 дахь удаагийн Үндэсний чуулганыг “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” сэдвээр Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Азийн хөгжлийн банк, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран зохион буй юм.
Чуулганд 21 аймаг 9 дүүргийн хүүхэд хамгааллын чиглэлийн хамтарсан багийн төлөөлөгч албан хаагчид оролцож, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” үндэсний чуулганаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиг үүргийн байгууллагууд хийж гүйцэтгэсэн ажил, арга хэмжээний мэдээллийг сонсож, тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг ярилцаж, хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж байна.
Чуулганы нээлтийн үеэр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нь тодорхой нэг үүссэн асуудлыг шийдвэрлэхээр хязгаарлагдахгүй нийгмийн үндэс болсон гэр бүл, бидний хойч ирээдүй болох үр хүүхдийнхээ эрх, ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн хүмүүнлэг, энэрэнгүй нийгмийн бүтээх явдал болохыг цохон тэмдэглэв.