Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: “Багц мэдээ” үйлчилгээг нэвтрүүлж, бүх сумдын малчдад анхааруулга мэдээллийг хүргэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

УОК-ын Шуурхай штабаас Говь-Алтай аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонссон байна. Энэ талаар ОБЕГ-аас,

"Тус аймгийн нийт нутгийн 40 хувьд цасан бүрхүүл тогтсон. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Уул, Тайшир cуманд цагаан зудын нөхцөл бүрдсэн бол Хөхморьт, Жаргаланд сумд цагаанаар зудархуу байдалтай байна.

Байгаль цаг уурын болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд “Багц мэдээ” үйлчилгээг нэвтрүүлж, бүх сумдын малчдад цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх болон анхааруулга мэдээллийг хүргэж байна.

Аймгийн хэмжээнд отор нүүдэл хийж байгаа 112 айл байгаа бөгөөд эдгээр иргэдийн мэдээллийн цахим санг үүсгэн, эрүүл мэндийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байгаа гэдгийг энэ үеэр танилцуулав" гэж мэдээллээ.

Мөн УОК-ын Шуурхай штабаас малчид, иргэдтэй хамтран ажиллаж, мэдээ, мэдээллийг шуурхай солилцох, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах зэргээр үйл ажиллагаагаа төлөвлөн, өвөлжилтийг эрсдэл багатай даван туулахад тал бүрийн оролцоог хангахыг анхааруулсан байна.

ХЯНАН ШАЛГАГЧ: ЭТТ ХК 2011-2013 он хүртэлх ачилтын мэдээллийг 41 мянган ширхэг цаасан падаанаас гараар хуулж, боловсруулж хянан шинжээч нарт хүлээлгэн өгсөн
ХЯНАН ШАЛГАГЧ: ЭТТ ХК 2011-2013 он хүртэлх ачилтын мэдээллийг 41 мянган ширхэг цаасан падаанаас гараар хуулж, боловсруулж хянан шинжээч нарт хүлээлгэн өгсөн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд