Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бөртэ чоно-2023”-ын эзэд өнөөдөр тодорно

Ангилал
Спорт
Огноо
Унших
4 минут 55 секунд

Монголын спортын оны шилдгүүдийг тодруулдаг "Бөртэ Чоно-2023" тэргүүн дээд шагнал гардуулах ёслол өнөөдөр болно. 2003 оноос эхлэлтэй уг ёслол энэ жил үндсэн 15 номинациар шилдгүүдээ тодруулна.

"БЭРТЭ ЧОНО 2023" -ЫН НОМИНАЦИ:

  • “Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин”
  • “Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин”
  • “Шилдэг баг”
  • “Шилдэг эрэгтэй тамирчин”
  • “Шилдэг эмэгтэй тамирчин”
  • “Паралимпын шилдэг тамирчин”
  • “Шилдэг холбоо”
  • “Шилдэг дасгалжуулагч”
  • “Шилдэг шүүгч”
  • “Спортын шилдэг бүтээн байгуулалт”
  • “Шилдэг спортын сэтгүүлч”
  • “Шилдэг олимпын зүтгэлтэн”
  • “Шилдэг олимпын зөвлөл”
  • “Шилдэг залуу тамирчин”
  • “Шилдэг олимпын танхим” гэсэн номинациар шилдгүүдээ тодруулах юм.

2023 оны шилдэг эмэгтэй, эрэгтэй тамирчин, спорт тоглоомын багт нэр дэвшигчдийг танилцуулж байна.

ЭМЭГТЭЙ ТАМИРЧИД:

  • Л.Алтанцэцэг /бокс/ - ДАШТ - мөнгө
  • Г.Ануужин /хүндийг өргөлт/ - Азийн АШТ - алт
  • Э.Даваанасан /чөлөөт бөх/ - ДАШТ - мөнгө, Азийн АШТ - хүрэл, Дэлхийн чансааны тэмцээн - хүрэл
  • Э.Дэлгэрмаа /чөлөөт бөх/ - ДАШТ - мөнгө, Азийн наадам - хүрэл, Дэлхийн чансааны тэмцээн - мөнгө, Парис 2024 Олимпын наадамд оролцох эрх авсан
  • О.Есүгэн /буудлага/ - Азийн наадам - багийн төрөлд хүрэл, Парис 2024 Олимпын наадамд оролцох эрх авсан
  • О.Есүгэн /бокс/ - Азийн наадам - хүрэл, Парис 2024 Олимпын наадамд оролцох эрх авсан
  • Б.Мөнхзаяа /марафон гүйлт/ - Азийн АШТ - хүрэл, Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон
  • Б.Нарантуяа /снукербиллиард/-ДАШТ-хүрэл
  • Д.Отгонжаргал /чөлөөт бөх/ - ДАШТ - мөнгө, Дэлхийн чансааны тэмцээн - хүрэл, Парис 2024 Олимпын наадамд оролцох эрх авсан
  • Л.Сосорбарам /жүдо/ - Азийн наадам - хүрэл, Их дуулга - хүрэл
  • Л.Энхрийлэн /жүдо/ - ДАШТ - хүрэл
  • Б.Энххүслэн /усанд сэлэлт/ - Азийн наадам - Шигшээ уралдаанд шалгарсан
  • М.Энхжаргал /бокс/ -ДАШТ-хүрэл

ЭРЭГТЭЙ ТАМИРЧИД:

  • Ё.Басхүү /жүдо/ - ДАШТ - хүрэл, Азийн наадам - мөнгө, Их дуулга- алт, 2 мөнгө
  • А.Бүрэнбаяр /PUBG Mobile/ - ДАШТ, Зүүн Өмнөд Азийн Намрын АШТ, Зүүн Өмнөд Азийн Хаврын АШТ тус тус - MVP
  • Г.Баярхүү /мэргэжлийн бокс/ - WBA холбооны Азийн аварга, Бүх Солонгосын аварга
  • Д.Дэлгэрням /3х3 сагсан бөмбөг/ - Азийн АШТ - Аварга, Азийн АШТ - MVP, Ulaanbaatar MMC Energy багийн хамт 3х3 Мастерст түрүүлсэн
  • С.Жамбалжамц /дугуй/ - Азийн наадам - хүрэл, Азийн АШТ - хүрэл, Парис 2024 Олимпын наадамд оролцох эрх авсан
  • М.Лхагвагэрэл /чөлөөт бөх/ - Азийн наадам - мөнгө, Азийн АШТ - алт
  • Б.Мишээлт /бокс/ - ДАШТ - хүрэл
  • Б.Отгонболд /байт харваа/ - Азийн наадам - алт, Парис 2024 Олимпын наадамд оролцох эрх авсан
  • Т.Тулга /чөлөөт бөх/ - Азийн наадам - алт, Азийн АШТ - мөнгө, Дэлхийн чансааны тэмцээн - 3 алт
  • Т.Хангал /волейбол/ - Тайландын волейболын лигийн аварга, Үнэ цэнэтэй тоглогч, шилдэг довтлогч
  • IHC Esport /Dota2/ - IESF World Championship 2023 - аварга, Азийн наадам - мөнгө 12. IHC Esport /PUBG Mobile/ - PUBG Mobile Global Championship 2023 - аварга

СПОРТ ТОГЛООМЫН БАГ:

  • 3х3 сагсан бөмбөгийн залуучуудын эмэгтэй шигшээ баг - Азийн наадам - мөнгө
  • 3х3 сагсан бөмбөгийн залуучуудын эрэгтэй шигшээ баг - Азийн наадам - хүрэл
  • 3х3 сагсан бөмбөгийн үндэсний эрэгтэй шигшээ баг - Азийн АШТ - aлт
  • Волейболын эрэгтэй шигшээ баг - Төв Азийн үндэстнүүдийн лиг - хүрэл
  • ФС Улаанбаатар хөлбөмбөгийн клуб - Монголын Үндэсний дээд лигийн аварга, Азийн хөлбөмбөгийн холбооны "AFC Cup" тэмцээнд хожил байгуулсан Монголын анхны баг
  • Шайбтай хоккейн шигшээ баг - Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөвдүгээр дивизион - мөнгө

Өнгөрсөн жил хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг Монгол Улсын шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин болсон бол жүдо бөхийн Ц.Цогтбаатар шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар шалгарч байв.

Ардчилсан Залуучуудын Холбоо өнөөдөр шинэ Ерөнхийлөгчөө сонгоно
Ардчилсан Залуучуудын Холбоо өнөөдөр шинэ Ерөнхийлөгчөө сонгоно
 
Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан болно
Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.