Ардчилсан Залуучуудын Холбооны ээлжит ерөнхийлөгчийг сонгох үндэсний 9 дүгээр чуулган өнөөдөр болно. Тус чуулганд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 9000 гаруй ардчилсан залуусын төлөөлөл 400 гаруй төлөөлөгч оролцох аж.
Ташрамд дурдахад холбооны Ерөнхийлөгчид гурван хүн нэр дэвшиж өрсөлдөж буй. Тодруулбал, Л.Ганхөлөг, М.Амгаланбаатар, Б.Ган-очир, Б.Батзаяа гэх дөрвөн залуу нэр дэвшихээ илэрхийлсэн байсан боловч нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авахтай зэрэгцэн Л.Ганхөлөг нэрээ татсан юм. Ингэснээр үлдсэн гурван нэр дэвшигч үнэмлэхээр гардан авч албан ёсоор өрсөлдөж буй юм.
Нэр дэвшигчидтэй холбоотой нийтлэлийг энд дарж унших боломжтой.