Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусний вакцин болох “Cпутник V”-ийг бүрэн туршигдаагүй гэжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 21 секунд

 Наймдугаар сарын 11-ний мягмар гарагт ерөнхийлөгч Владимир Путин ОХУ  коронавирусний вакциныг гаргаснаа зарласан билээ. Тус вакциныг ЗХУ-ын хөөргөсөн дэлхийн анхны хиймэл дагуулын нэрээр Спутник хэмээн нэрлэжээ.

  Гэвч олон орны эрдэмтэд үүнийг баталгаагүй, дэндүү яарсан үйлдэл хэмээн үзэж байгаа ба мөн ОХУ-ын клиник судалгааны байгууллагуудын холбооны дарга Светлана Завидова “улс орон маань шившигтэй байдалд орлоо” хэмээсэн байна. Учир нь дэлхийн бусад оронд хийгдэж буй 30 гаруй төрлийн 165 вакцинаас 8 нь эцсийн шатандаа буюу масс вакцинжуулалтын туршилтаа хийж байхад ОХУ масс вакцинжуулалтын үр дүн тодорхойгүй байна. Эцсийн туршилтаа хийж буй тус найман вакцин нь АНУ, Их Британи, БНХАУ гэх орнуудынх юм. 

 Дэлхий Эрүүл Мэндийн байгууллагаас Спутник V вакциныг баталгаажуулах хангалттай мэдээлэл ОХУ-аас ирээгүй хэмээн ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгчөөс мэдээлсэн ба судалгаанаас үзэхэд Спутник V вакцины клиник шатны туршилтын ердөө 10% нь л амжилттай явагдсан байна.

Эх сурвалж: NYTimes, CNN

А.Амбасэлмаа: Өнөөдөр ХӨСҮТ-ээс 6 хүн эдгэрч, дараагийн шатны тусгаарлалтад шилжиж байна
А.Амбасэлмаа: Өнөөдөр ХӨСҮТ-ээс 6 хүн эдгэрч, дараагийн шатны тусгаарлалтад шилжиж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 13 хэм дулаан, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт 13 хэм дулаан, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.