Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Богд Хааны ордон музейн сэргээн засварлалтын ажил 50 гаруй хувьтай үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 8 секунд

Богд хааны ордон музей бол Монголын ууган бөгөөд хамгийн баялаг сан хөмрөг бүхий түүх соёлын үл хөдлөх дурсгалт байгууламж юм. 1893-1903 оны хооронд баригдсан тус музейд XVII-XX зууны үеийн Монголын хаант төр, шашин түүх, урлаг соёлын давтагдашгүй, хосгүй үнэт дурсгалууд хадгалагдаж байдаг. 120 гаруй жилийн настай.

Хамгийн сүүлийн бүрэн хэмжээний сэргээн засварлалт 1961-1962 онд хийгдсэн бөгөөд сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд жижиг хэмжээний сэргээн засварлалтын ажил хийгдэж байсан ч энэ удаагийнх шиг бүрэн хэмжээний сэргээн засварлалт хийгдэж байгаагүй юм. Энэ удаад Бурхдын сүм, Найдан сүм, Лавиран сүмүүдийг сэргээн засварлаж байна. Одоогоор Бурхдын сүмийн шалны дэр моднуудыг тавьж, шал шахахад бэлэн болсон. Суулт өгсөн 3 баганын суурийг ухаж гаргасан. Мөн Найдан сүмийн дээврийн ваарыг хуулж, шинээр дээвэрлэх ажил хийгдэж байна.

Богд Хааны ордон музейн сэргээн засварлалтыг Бүгд Найрамдах Энэтхэг Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын соёлын өв, уран барилга, архитектурын дурсгалыг сэргээн засварладаг, олон улсын туршлагатай мэргэжилтнүүдийг урьж авчран ажиллуулсан. Нэмээд Монголын үндэсний мэргэжилтнүүд оролцсон. Ингээд тал талын тэргүүн туршлагыг шингээж, сэргээн засварлах арга зүй, бодлогоо боловсруулан ажиллаж байна.

Сэргээн засварлалтын ажил 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд энэ ондоо багтаан засварлалтын ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Монгол Улсын Засгийн газраас Монголын түүх соёл, өв уламжлалд тодорхой байр суурь эзэлдэг дурсгалуудаа тогтвортой хамгаалж, сэргээн засварлан хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилтыг тавин ажиллаж байна.

Соёлын үл хөдлөх дурсгалын байршлыг тэмдэглэх санамж бичиг байгууллаа
Соёлын үл хөдлөх дурсгалын байршлыг тэмдэглэх санамж бичиг байгууллаа
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.